Thursday, November 26, 2009

Gorillaz


Gorillaz хамтлаг нь өмнө нь янз бүрийн стилээр тоглодог байсан гишүүдээс бүрдсэн жинхэнэ ‘International’ хамтлаг юм. Жишээлбэл: Бидний сайн мэдэх Английн “Blur” хамтлагийн дуучин, даралтад хөгжимчин Damon Albarn, San-Francisco-гоос гаралтай Dan “The Automator” хамтлагийн гишүүн Nakamura, Японоос гаралтай “Cibo Matto” нэртэй охидыг хамтлагаас Miho Hatori мөн Tina Weymouth, Chris Frantz нар нь өмнө нь “Tom Tom Club” нэрээр Dance стилийн уран бүтээл туурвидаг гэх мэтийн бүрэлдэхүүнтэй байсан. Gorillaz 2000 онд “Tomorrow Comes Today” нэртэй дебютээ гаргаж байсан. Энэ цомгоос жилийн дараа буюу 2001 оны хавар ‘Clint Eastwood’ нэртэй single-ээ гаргасан. Gorillaz-ийн бас нэг том амжилт нь тэдний цомог худалдагдсан тоогоороо Америкт “Platinum-level”-д хүрсэн явдал юм. Мөн тэдний дараагийн альбом 2002 онд “Laika Come Home” нэртэй гарсан. Удалгүй хамтлагийн гишүүн ‘Albarn’ төрөлх хамтлаг болох “Blur”-ийнхээ долоодахь цомог “Think Tank”-ийн ажилд шамдан орсон. Ингэснээр хамтлаг “Danger Mouse”-аас эхлээд De La Soul, Shaun Ryder, Debbie Harry, Dennis Hoper, Martina Teploy-Bird гэх мэтийн олон уран бүтээлчидтэй ажиллах болсон. Del Tha Funkee Homosapien болон Nakamura хамтлагтаа буцаж ирээгүй. Гэвч хамтлагийн гишүүд 2-D, Russel, Murdoc, Noodle нар “Demon Days” цомгоо гаргаснаар “Gorillaz”-ийг дахин харуулсан гэж хэлж болно. Тэдний 2005 оны хавар гарсан “Demon Days” цомогт нь бидний мэдэх ‘Dare’, ‘Feel Good Inc’ зэрэг дуунууд нь багтсан билээ.

1 comment: