
Битлз” хамтлагийн тухай сонирхолтой тvvхээс
Lверпулийн домогт дeрвeл тарснаасаа хойш бараг 40 жил eнгeрeeд байхад ч маш алдартай хэвээр л байна. Vvний учир “The Beatles” хамтлагийн зeвхeн сэтгэл хeдeлгeсeн тeдийгvй, бас уянгын дуунуудад биш ажээ. Аж амьдралынх нь тvvх олон янзын домог, хов жив болон тархсан хамтлагийн дeрвeн гишvvн eнee цагийн зарим жvжигчнээс ч илvvтэй орчин vеийн залуус сонирхлыг татаж байна.
Энэ хамтлаг ийм eнe удаан нэр хvндтэй байгаагийн нууц юунд оршиж байгааг хэлэхэд хэцvv ч нууцыг тайлах хэрэг байгаа ч юм уу? Нууц хэвээрээ байсан нь ч дээр байх. Гэхдээ нээж болох нууц ч битлзийнхэнд vй олон бий.
1. “The Beatles” гэдэг нэрийн гарал vvсэл eнeeг хvртэл тодорхойгvй байгаа ч энэ хувилбар дээр зогсох хvртэл хамтлагийнхан бусад олон нэрийг туршиж vзсэн нь лавтай. “Дээрэмчдийн далбаанууд”, “Эрх мэдэл хeeцeлдeгчид”, “Жонни ба сарны ноход”, Beatals, “Мeнгeн цохнууд”, “Мeнгeн хэмнэл” зэрэг олон хувилбарыг хэлэлцэж байжээ. Харин та байсан бол алийг нь сонгох байсан бэ?
2. “Хvндэт Пруденс” («Dear Prudence») дууг алдарт жvжигчин Миа Фаррелын эгч, мэдээжийн хэрэг, Пруденс гэдэг эмэгтэйд зориулжээ. Битлзийнхэн эгч, дvv хоёртой тусдаа уулзаж Энэтхэгт бясалгалын хичээлд сууж байжээ. Тэр цагаас хойш тэд нeхeрсeг харилцаатай болсон байна.
3. “Эй, Жvд” дууг Жулиан Леннонд зориулан Пол Маккартни бичжээ. Дуугаа машиндаа, хамт ажилладаг найзынхаа хvvг эргэхээр явж байхдаа зохиосон гэдэг.
4. Радиогоор явсан “The Beatles”-ийн анхны дуу нь «I Want to Hold Your Hand» байв. Вашингтоны нэг радиостанцын дижей Лондоноос найз эмэгтэйнхээ авчирсан бичлэгийг эфирт тавьжээ. Зохиомж нь сонсогчдод vнэхээр таалагдсан учир тэр бичлэгийг олон eдeр цаг тутамд тоглуулдаг байсан гэдэг.
5. 1964 оны дeрeвдvгээр сарын эхний долоо хоногт “The Beatles” Биллбордын синглvvдийн чансааны жагсаалтын эхний таван байрыг эзлэв. Тэд тийм амжилт тогтоож чадсан цорын ганц хамтлаг аж.
6. «Strawberry Fields Forever» дууны тeгсгeлд Жон Леннон учиргvй амандаа бeвтнeдeг. Шvтэн бишрэгчид нь энэ ойлгогдохгvй vгсийг “Би Полийг оршуулсан” гэсэн vг гэж таагаад, Маккартниг нас барчихаж гэж боджээ. Энэ тухай яриа ам дамжин удаан яригдсан бeгeeд vнэн хэрэгтээ Жон “цангис жимсний соус” гэсэн холбоо vг хэлсэн байдаг.
7. «I Am the Walrus» гэдэг дууг Би-Би-Си радиостанцаар нэвтрvvлэхийг хориглодог . Учир нь дууны vгэнд “дотоож” гэдэг vг орсон байдаг аж. «Fixing a Hole», «Lucy in the Sky with Diamonds» ? «A Day in the Life» гэдэг зохиомжийг мансууруулах бодисын тухай агуулгатай гэдэг vндэслэлээр мeн хорьдог байжээ.
8. Пол Маккартний солгой гартай бeгeeд тусгайлан хийсэн гитараар тоглодог гэж удаан шуугисан байна. Гэтэл тус хамтлагт солгой гартай хоёр ч хvн байдаг – Пол, Ринго. Гэхдээ Ринго бeмбeр цохидог учир vзэгчид тvvний гарыг бараг анзаардаггvй байжээ.
9. Маккартнигийн жинхэнэ нэрийг Жеймс гэдэг. Харин Рингог vнэндээ Ричард гэдэг. Жон Ленноны хоёр дахь нэрийг Уинстон гэдэг байсан ч Йоко Онотой гэрлэмэгцээ нэрээ Жон Оно Леннон болгосон байна. Дашрамд хэлэхэд, тэр битлзийнхнээс хамгийн тvрvvнд гэрлэсэн нь юм. 1962 онд найз бvсгvй Синтия Пауэлл нь жирэмсэн болоход тэд гэрлэхээр шийджээ. Тэд Жулиан гэдэг хvvтэй болж, харин 1968 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
10. Жорж Харрисон 1966 онд Пэтти Бойд гэдэг хeeрхeн хvvхэнтэй гэрлэв. 1974 онд Пэтти гэрлэлтээ цуцлуулж, нeхрийнхee сайн найз, дуучин, хeгжимчин Эрик Клептонтой гэрлэх хvртэл Харрисонтой аз жаргалтай сайхан амьдарч байжээ.
11. Хамтлагаа Ринго Старр тvрvvлж орхижээ. “Цагаан цомог”-оо бичvvлж байх vед тэр хамтлагаасаа гарсан байна. Бичлэг хийж байх vед Пол, Жон, Жоржтой гурван бeмбeрчин ээлж дараалан хамтран ажиллажээ. Битлзvvдийн студид Рингогийн бeмбeр дээр eeрсдийг нь орхиод явсан нeхрee дурсан цэцэг тавьжээ. Харин хамтлаг тарсны дараа хамгийн тvрvvнд сингл бичvvлсэн нь Жорж Харрисон байв. Тэр хамтлагийнхан дундаа хамгийн залуу нь байжээ. Бичvvлсэн дууг нь «My Sweet Lord» гэдэг аж.
12. «Abbey Road» гэдэг цомог анх «Эверес» гэж тамхины маркийн нэрээр нэрлэгдэх ёстой байв. Пол Маккартни хамтлагтайгаа Тeвд явж, цомгийн хавтасны зурагт зориулж Эверест оргилын eмнe зургаа авахуулахыг хvсч байжээ.
13. Жорж Харрисон амьдралынхаа дийлэнх хэсэгт хоёрдугаар сарын 25-нд тeрсeн гэдэгт итгэлтэй байв. Гэтэл тeрсний гэрчилгээн дээр нь огт eeр eдeр тэмдэглэсэн байсныг хожим нь огт санамсаргvйгээр илрvvлжээ. Vнэндээ тэр 1943 оны хоёрдугаар сарын 24-ний 23 цаг 50 минутад тeрсeн аж.
14. Жон Леннон хамтлагийнхаа хамгийн ухаантай нь, Пол Маккартни хамгийн цэвэрч, Жорж Харрисон хамгийн дуугvй, Ринго хамгийн гунигтай нь гэгддэг байжээ.
15. Жон Ленноны авга эгч нь нэг удаа vеэлдээ, гитар тоглох нь хобби гэдэг vvднээс сайн, харин тvvгээр амьдралаа авч явах боломж огт байхгvй гэж хэлжээ. Харин нэр хvндтэй болж, хэтэвчээ зузаан болгосон хойноо Жон хэлсэн vгийг нь бичсэн хvснэгтийг нeгee эгчдээ бэлэглэсэн байна.